УЛСЫН ХЭМЖЭЭНД 25 САЯ МАЛ ТӨЛЛӨНӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-02 06:35

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд 25 сая мал төллөх урьдчилсан мэдээтэй байна. Хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул төл малын хорогдлоос урьдчилан сэргийлэх үүднээс ХХААХҮЯ 50 гаруй ААН-тэй 120 мянган тонн тэжээлийг импортолж нийлүүлэх гэрээ байгуулаад байна. 

Өнгөрсөн сарын байдлаар, улсын хэмжээнд 440 мянган толгой мал хорогдоод байгаагаас Баянхонгор аймагт хамгийн их нв буюу 220 мянга гаруй мал ногдож байна. Удаалаад Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь аймаг орж байгаа бөгөөд малын зүй бус хорогдлын 63.1 хувийг эдгээр аймаг эзэлж байна. Мал ихээр хорогдож буйтай холбоотойгоор малын сэг зэмийг устгаж ариутган халдваргүйтгэх ажлыг хийх тухай албан тоотыг ХХААХҮЯ-наас аймгуудад хүргүүлээд байна.

Отор нүүдэл их байгаа Хэнтий, Булган, Говьсүмбэр, Дорноговь аймагт бэлчээрийн даац хэтэрснээр мал төллөх үеэр идэш тэжээл хомсдож, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-02 06:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?