РИО ТИНТИОГИЙН ТУЗ-ИЙН ДАРГА АЖЛАА ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Rio Tinto”-ийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон 2021 оны жил тутмын уулзалтын дараа ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдлээ.

2020 онд тус компани Австралийн “Pilbara” бүс нутаг дахь уурхайн тэсэлгээний үеэр Австралийн уугуул иргэдийн 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн юм. Үүний дараа нутгийн иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак огцорч байв.

Хөрөнгө оруулагчдын зүгээс Саймон Томпсоныг огцруулах шаардлагыг мөн тавиад байсан юм. Саймон Томпсон "Соёлын өвийг сүйтгэсэн явдалд харамсаж байна. ТУЗ-ийн даргын хувьд болсон үйл явдалд хариуцлага хүлээнэ" гэжээ.

Тус компанийн шинэ Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ажлаа хүлээн авахдаа "Нутгийн иргэд, Засгийн газар болон бусад харилцагч талуудтай харилцан итгэлцсэн түншлэлийг бий болгоход анхаарна" гэж мэдэгдэж байсан юм.

Дээрх мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 1.78 хувиар өсөж, 129.45 австрали доллар болсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?