44 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-04 03:45

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.04/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид 19507 хүнд шинжилгээ хийснээс 44 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3076  боллоо. Шинээр батлагдсан 44 тохиолдлын 42 нь  Улаанбаатар хотод, 2 тохиолдол нь Завхан аймагт тус тус бүртгэгдлээ. Тодруулбал, 42 тохиолдол нь ойрын хавьтал, 2 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Эмчлэгдэж эдгэрсэн тохиолдол 2415 болжээ.  Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 591 хүн хөнгөн, хүндэвтэр 57, хүнд 7, маш хүнд 2 хүн байгаа. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-04 03:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?