Ёкозүна цолтны зодог тайлахдаа авдаг мөнгийг нь Харүмафүжид олгоно гэв

Сэтгүүлчийн үг

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай нь хоёр хоногийн өмнө ояката Исэгахама мэдэгдсэн. Мөн энэ өдөр түүний хүсэлтийг Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн билээ. 
Намрын тойргийн барилдааны үеэр болсон зодооны талаарх хэргийг шалгаж дуусаагүй байгаа хэдий ч Японы сүмо бөхийн холбооноос Харүмафүжид ямар ч шийтгэл оноохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй ёкозүна цолтон зодог тайлахдаа авдаг мөнгө, шагналыг нь дүрмийн дагуу олгоно хэмээжээ.

Эх сурвалж: www.assa.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.50.206.xxx]

    Уг нь нэр төртэйгээ ирсэн бол. Мөнгөтэй ирээд болно доо

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?