Тавантолгойгоос нүүрс зөөдөг компанийн Хятад эзэн тэрбумтан болжээ

Сэтгүүлчийн үг

БНХАУ-ын компаниуд олон улсын зах зээл дээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгааг илэрхийлсэн нэгэн мэдээлэл цацагджээ. Гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын компаниудад зөвхөн энэ онд гэхэд л 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Монголд үйл ажиллагаа явуулдаг "Winsway cocking coal" компани хамгийн их хөрөнгө татсан гэсэн мэдээлэл сонирхол татна. Тавантолгойгоос өмнөд хөршийг зорьж буй нүүрсний тээвэрлэлтийг хариуцдаг гэх тус компани дөрөвхөн жилийн өмнө байгуулагдсан бөгөөд эзэн нь болох Бельгийн иргэншилтэй хятад эр Wang Xingchun өнгөрсөн жилээс эхлэн "Forbes" сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад орж иржээ. Тус компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л 400 сая ам.долларын ашигтай ажиллаж, үүнийхээ ихэнхийг дэд бүтцийн ажилд зарцуулсан байна. Зөвхөн тээвэрлэлт хийдэг компани ийм ашигтай ажиллаж байна гэж боддоо!!!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ЗОЧИН [103.50.206.xxx]

    Монгол хүн ядуурч Хятад хүнийг баяжуулсаар байх уу????

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?