Хордлогод орсон 11 ажилтны талаар мэдэгдэл гаргажээ

Сэтгүүлчийн үг

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” хувьцаат компанийн 11 ажилтан өчигдөр хордлогын шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбогдуулан, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” хувьцаат компанийн зүгээс мэдэгдэл гаргасан  байна.

Мэдэгдэлд, “Үйлдвэрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран авч, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Компанийн зүгээс ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй” гэж дурдсан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?