ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР МЭДЭГДЭЛ ХИЙВ

Сэтгүүлчийн үг

2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 11 ажилтан хордлогын шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдсантай холбоотойгоор үйлдвэрийн зүгээс дараах албан ёсны мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

Үйлдвэрийн олон тооны ажилтнууд утаа, хийнд хордсон, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирсан мэт буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн мөрөөр үйлдвэрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран авч, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй байгааг мэдэгдэж байна.

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?