Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлээрээ үзэсгэлэн гаргав

Сэтгүүлчийн үг

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.

Үйл ажиллагаанд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүн, бүтээлүүдээрээ оролцсон юм. Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний “Шударга худалдаа” үзэсгэлэн гарсан байв.

Монгол улсын хэмжээнд нийтдээ 101 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 33,713 нь буюу 30 гаруй хувь нь нийслэлд амьдардаг. Тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Дүнжингарав, Драгон салбаруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цэг байгуулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?