Нийт 11 аймагт зуд болох нөхцөл бүрдсэн гэв

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн зун манай орны 80 орчим хувь нь гантай болон гандуу байсан бол намар цас, бороо холилдон орж, өдөртөө хайлмагтан шөнөдөө хөлдсөнөөс нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт зуд болох нөхцөл бүрдсэн гэв.

Хур бороо багатай, өвс ногоо тааруухан ургасан болон хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн. Тиймээс  төрөөс өвс, тэжээлийн бэлтгэлд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэж аюулгүйн нөөц бүрдүүлэхээр болсон. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?