ОӨУБЕГ-аас дарга Р.Содхүү албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэв

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр ОӨУБЕГ-аас дарга Р.Содхүүтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэх зар байршуулсан байсан билээ. Харин зарын дагуу хэвлэлийн хуралд очиход жил бүрийн энэ сарын 4-ны өдөр зохион байгуулдаг мэдээлэл өгч байна хэмээн үйл ажиллагааны талаар тайлан мэдээлэл өгсөн юм. Харин дарга Р.Содхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх гэсэн зарын талаар албаныхнаас лавлахад эхлэхээс өмнө өөрчлөгдсөн хэмээв. Ийнхүү тус газар энэ жил хийсэн голлох ажлуудаа тайлагнасан юм.

-ТООН ГАРЫН ҮСГИЙГ НЭВТРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖ БҮРДСЭН-

Хэвлэлийн  хурлын үеэр ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ:

-Өнгөрсөн хугацаанд нийт 17 байгууллагатай гэрээгээ шинэчлэн байгуулж, цаасан мэдээллээ цахимд оруулах, цахим мэдээллээрээ дамжуулж, хурдан шуурхай үйлчилу байна. Өнөөдрийн байдлаар 70%-ийн цахим хэрэглээ дэлгэрээд байна.

Манай байгууллага бүртгэл хийх явцдаа 30 төрлийн байгууллагатай хамтран ажилладаг. Тухайлбал, төрөлтийн бүртгэл, газар шинээр эзэмших, эд хөрөнгөтэй холбоотой, байгууллагатай холбоотой бүртгэлүүдийг хийхэд бусад байгууллагуудтай нийлээдгүй хамтарч ажиллах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн сан дундаа ашигдах хэрэгцээ гардаг.

Мөн дараагийн нэг асуудал төрийн байгууллага мэдээлэл солилцох багагүй том асуудал байна. Засгийн газрын 159 тогтоол гарсан байдаг. Энэ тогтоол төрийн байгуллагийн мэдээллийн санг бүрдүүлэх ашиглах журам гэж байдаг. Үүний дагуу манай байгууллагад бүртгэгдэж байгаа  иргэн, хуулийн этгээд хаягийн мэдээллийн сан бол суурь мэдээллийн сан гэж тодорхойлсон байдаг. 2018 онд мөн үргэлжлүүлэн хийнэ.

Дараагийн асуудал гэвэл, МУ-ын иргэний үнэмлэх юм. Та бүхэн санаж байгаа байх шинэчлэсэн бүртгэлд хамрагдаад шинэ иргэний үнэмлэхтэй болсон байгаа. Энэ иргэний үнэмлэх маань дотроо чиптэй. Тэгэхээр энэ чипийг бид бзхэн амь оруулах асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл энэ чипэн дээр мэдээлэл бичих энэ бололцоог хангах. Тэгэхээр тоон гарын үсэг гэх зүйл их яригдаж байгаа. Тоон гарын үсгээ ашиглаад онлайн олон төрлийн үйлчилгээг авах асуудал яригддаг. Хамгийн гол асуудал орон зайгаас үл хамааран танигдах асуудал байдаг. Тэгэхээр энэ танигдах үйлчилгээг хийх гарц нь юу вэ? гэхээр тоон гарын үсэг байдаг. Иймд бид нар энэ иргэний үнэмлэхний чипэндээ тоон гарын үсэг оруулах манай өөрийн зохиогчид бий болгож чадсан. Тэгэхээр үүнээс хойш 2018 онд ашиглах бүрэн боломж хангагдаж байна. Мөн үүнтэй холбогдуулан онлайн үйлчилгээг иргэдэд ойртуулна. Мөн энэ жил хийсэн томоохон ажлын нэг бол хөдлөх хөрөнгийн барьцааны систем юм. Төгсгөлд нь хэлэхэд ажлын хариуцлагын тухай асуудлыг чангатгаж байгаа юм. Үүнтэй холбоотой даргын зөвлөлийн дагуу нийслэл болон аймгуудад шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлэн арга хэмжээ авсан байгаа.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид асуухдаа:

-Өнөөдөр энэ хэвлэлийн хуралд Р.Содхүү дарга яагаад өөрөө оролцоогүй юм бэ. Танай даргыг олон хамаатныхаа хүнийг ажилд авсан ажилчдаасаа 20 гаруй сая төгрөг авч, хувьдаа завшсан гэх асуудал болон хууль зөрчсөн гэх олон асуудал яригддаг шүү дээ?

-Р.Содхүү дарга одоогоор албан томилолтой байгаа. Би энэ байгууллагын дээд дарга учраас даргыг байхгүй үед нь мэдээлэл хийж, асуултанд хариулах бүрэн эрх мэдэлтэй хүн учраас энд сууж байна. Албан тушаалд өөрийн хамаатнаа авсан гэх асуудал манай тамгын газрын дарга өгнө.

ОӨУБЕГ-ын тамгын газрын дарга Б.Бадамцэцэг асуултанд хариулахдаа:

-Минй хувьд 33 дахь жилдээ ажиллаж  байна. төрийн албыг төрлийн алба болголоо гэх асуудал багагүй яригдаж байна. Үүний дагуу манай байгууллагатай холбоотой асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. ОӨУБЕГ нийтдээ 1300 албан хаагчидтай. Дээрх албан хаагчидтай холбоотой томилгооны асуудал яг төрийн албаны хуулийн дагуу явагдсан гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Иргэдээс нэр дэвшиж буй иргэдийн мэдээллийг АТГ уруу илгээдэг. АТГ-аас ирсэн мэдээлийг үндэслэн томилгоог явуулдаг. Өнгөрсөн хугацаанд 337  иргэнээс хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ уруу явуулсан. Үүний дагуу үндсэн болоод сул, түр орон тоон дээр томилсон.

-Р.Содхүү дарга Батсүмбэрийн гал түймрийн далимдуулан албан хаагчдаасаа 26 сая төгрөгийг авч хувьдаа завшсан гэх асуудал байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт нэг интэрнэт орчинд файсбүүк хуудас нээгдсэн байна лээ. Энэ хуудсан өөрийн чинь асуусан мөнгө завшсан гэх асуудал байсан. Төрийн байгууллагууд сайн дураар гал түймэрт нэг өдрийн цалингаа хандивлах уриа гарч байсан. Үүний дагуу манай байгууллага нэгдсэн. Өнөөдрийг хүртэл манайх 12 нэгж салбаруудаасаа нийлээд 21 сая төгрөгийг ОБЕГ болон салбаруудад хандив өргөсөн. Тухайн хандив өгсөн тухайн баримт манайд байгаа. Манайх ерөнхий газрын төвшинд хандивын мөнгө төвлөрүүлээгүй. Энэ бол үнэхээр гүтгэлгийн шинж агуулсан мэдээл цацагдсан байсан учраас хууль хяналтын байгууллагад хандаж шийдүүлнэ гэдгээ хэлмээр байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.229.122.xxx]

    Яагаад ирдэггүй юм бэ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?