Энхтайваны гүүрийг хэзээ засах нь тодорхойгүй гэв

Сэтгүүлчийн үг

Энхтайваны гүүрэн дээр 8366 УНИ улсын дугаартай цэнхэр өнгөтэй “Subaru” маркийн автомашин гүйцэж түрүүлэх гэж байгаад 11 дүгээр сарын 19-ны өдөр ноцтой осол гаргаж гүүрний хашлагыг нураасан. Осол гарснаас хойш 16 хоночихоод байхад гүүрний эвдрэлийг засаагүй улаан тууз уясан хэвээрээ байгаа. Үүнийг нь харсан иргэд “Эзэнгүй хот” шиг эвдрэл гэмлээ ч засаж чадахгүй улс болчих вуу” хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжилжээ.

Бид энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ганбатаас тодруулахад “Эвдрэлийг засахын тулд Энхтайваны гүүрний одоо байгаа хашлаганаас ялгагдахааргүй хийхийн тулд хийц эдлэлийн захиалгаа өгчихсөн хүлээж байна. Жаахан хугацаа шаардагдаж байна. Захиалгаас гарсан даруйд нь засварын ажлыг эхэлүүлнэ” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?