Ц.Даваасүрэн: Бизнесийн цэвэр мөнгө орж ирэхэд хүндрэлтэй болж байна

Сэтгүүлчийн үг

Өчигдөр Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараахь байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Манай улс оффшор бүсэд багтах улс орнууд гэсэн хуулийн хоригууд гаргаад байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд багтах улс орнуудыг зарлах гэж байгаа байхгүй юу. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр оффшор бүсэд байгаа мөнгө хууль бус мөнгө шүү гэдгийг дэлхий нийтэд болон өөрсдийнхөө бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчдад  зарлах гээд байна.  Өөрөөр хэлбэл, тэнд мөнгөө байршуулж болохгүй гэж хэлж байна. Гэтэл бусад улс орнууд манай улсыг хар жагсаалтад оруулаад яриад эхлэхээр бизнесийн цэвэр мөнгө орж ирэхэд хүндрэлтэй болж байна. Бидний зовлон Оюутолгой байж л байна ш дээ.Тийм луйварын хөрөнгө оруулалтууд л орж ирнэ.  Жинхэнэ харилцуур ашигтай бизнес хийе, манайд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгө оруулалт орж ирэхэд төвөгтэй болно” хэмээн хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?