Төв талбайн сүлд модыг энэ сарын 15-нд чимэглэж дуусна

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна.

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж.  

Төв талбайн сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?