Активын чанарын үнэлгээгээр банкууд ЭЕРЭГ дүн авсан уу

Сэтгүүлчийн үг

-ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ТӨВ БАНКИН ДЭЭР НЭГТГЭГДЭЖ БАЙНА-

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийлгэхээр тохирсон байдаг. Урьдач нөхцөлүүдэд албан ёсоор тусгагдсан уг шаардлагыг биелүүлэхээр Төв банкнаас олон улсад нээлттэй тендер зарлаж, Чех Улсын “Price waterhouse Coopers” аудитын компани сонгогдсон билээ.

Аудитын компани өнгөрөгч наймдугаар сараас хойш арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж, өнгөрсөн долоо хоногт дүнгээ Төв банкинд хүлээлгэн өгсөн байна. Банкны салбарын хөгжил нь 800 жилээр хэмжигддэг европ стандартаар 27 жилийн босго давж буй залуухан банкны системээ шалгасан нь нэг ёсондоо хүндхэн сорилт байв. Тиймээс ч активын чанарын үнэлгээ хийгдэж эхлэнгүүт “Банкууд эхнээсээ шалгалтад бүдэрч байна” гэх яриа тасралтгүй хөвсөн билээ. Гэвч шалгалтын хариу яг ямар гарсан нь тодорхойгүй байгаа юм.

Одоогоор Төв банк “Price waterhouse Coopers” аудитын компанийн хүлээлгэн өгсөн дүнгүүдийг нэгтгэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Шалгалтын дүнг нууцын зэрэглэлд хамааруулсан тул ирэх оны нэгдүгээр сарын дундуур ерөнхий байдлаар олон нийтэд мэдээлэл өгөх чигтэй байна.

Үндсэндээ гадны аудитын компани үүргээ гүйцэтгэчихсэн. Одоо Төв банк аудитын үнэлгээнд тулгуурлан, бодлогын ямар арга хэмжээ авахаа тодорхойлно гэсэн үг. Ийм байдлаар ирэх оны тавдугаар сар хүртэлх хугацаанд уг асуудал яригдах чигтэй байгаа талаар эх сурвалж тодотгож байна. Өөрөөр хэлбэл, Төв банкны зүгээс арилжааны банкуудад тодорхой хугацаанд багтаан өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, цаашлаад бүтцийн өөрчлөлт хийх зэргээ шийднэ гэсэн үг.

-ҮНЭЛГЭЭ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨСӨӨЛЛӨӨС ӨНДӨР ГАРЧЭЭ-

Шалгалтын дүн асуудалтай гарч гэмээнэ нэр бүхий банкуудыг хувьчлах, нэгтгэх процесс явагдана. Өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, чанаргүй зээлүүдээ цэгцлэх хүнд асуудалтай нүүр тулгарна гэх хүлээлт үүсээд байсан. Арилжааны банкны салбарын эх сурвалжийн мэдээлж буйгаар, аудит хийсэн үнэлгээний компанийн зүгээс банкуудад шалгалтын дүнг ерөнхий байдлаар нь танилцуулсан байна.

Өөрөөр хэлбэл “Танай банк тэд орчим хувьтай шалгагдлаа. Энэ нь яг нарийвчилсан тоо биш шүү” гэсэн байдлаар танилцуулагдсан аж. Эх сурвалжийн зүгээс “Тухайлсан банкууд чухам хэдэн оноо авсныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ шалгалтдаа бүдрээд, муу дүн авчихсан зүйл гараагүй гэж ойлгогдсон. Европ стандартаар активын чанарын үнэлгээ хийгдэхээр яригдаж эхлэнгүүт арилжааны банкууд энэ талаар судалж, гаднаас зөвлөх үйлчилгээ авах замаар үнэлгээг явуулаад байсан гэж болно.

Бидний ийм багцаанд гарах болов уу гэсэн урьдчилсан таамгаас үнэлгээ энэ удаа өндөр үзүүлэлттэй гарсан байгаа” гэх мэдээлэл өгөв. Гэхдээ тодорхой байгаа нэг зүйл нь ихэнх арилжааны банкууд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ гэсэн хүлээлт юм.

Ерөнхийдөө банкуудад активын чанарын үнэлгээ хүндрэлтэй байсан уу гэвэл байсан. Тэр тусмаа Банкны холбоо нь эв нэгдэлгүй, нэгдсэн сайн маркетингтай бус ийм үед гадна орчноосоо байнга “балбуулж” байв. Дотоод орчиндоо уул уурхайн салбарт олгосон зээл ихтэй банкуудын хувьд актив чухамдаа эсрэг чиглэлтэй, тэднийг намнахыг зорьсон мэт байсныг тодотгууштай.

Ямартай ч банкууд шалгалтаа өгчээ. Банкны систем өөрөө эмзэг, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй энд үед оновчтой зөв байдлаар шинэчлэл явуулах, дархлааг нь сайжруулах алхам ихээхэн чухал билээ.

Ж.МЯДАГБАДАМ

эх сурвалж: мэдээ.мн

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?