Монгол Улс BEPS-д нэгдлээ

Сэтгүүлчийн үг

Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн /BEPS/ гишүүнээр элслээ. Европын Холбооноос энэ сарын 05-ны өдөр Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсан юм.

Өмнө нь “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”/BEPS/-өөс дэлхийн улс орнуудад уриалга гаргаж, 120 орчим улс  уг жагсаалтад нэгдэхээ илэрхийлсэн байдаг. Харин манай улс өнгөрөгч наймдугаар сард татгалзсан хариу явуулснаар ийнхүү асуудалд ороод  байсан билээ.  

Засгийн газрын зүгээс Европын Холбооны мэдэгдлийн дараа холбогдох байгууллагад бичиг явуулж нааштай хариу авсан нь энэ юм. Улмаар хар жагсаалтаас гаргах ажлыг хариуцах шинэ тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилон ажиллуулж байна. Монгол Улс нэн тэргүүнд татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай дэлхийн форумд элсэх, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэх зэрэг ажлын ард гарах шаардлагатай байгаа юм.

Мөн ил тод байдлыг хангах зорилгоор татварын ерөнхий хууль, хүн амын орлогын албан татварын тухай хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн яам ажиллаж байна. Ингэснээр арилжааны банкнууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, дансны хуулгыг татварын байгууллагаар дамжуулж ил болгоно гэж Сангийн сайд онцолсон билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?