“Реал”-ын хөгжөөн дэмжигч байшингаа галдан шатаав

Сэтгүүлчийн үг

 

Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд хоёр мөнхийн өрсөлдөгч баг болох Каталонийн “Барселона”, Мадрид хотын “Реал” багуудын хооронд ээлжит тулаан болсны дараа Эзэн хааны багийн румын хөгжөөн дэмжигч уурандаа өөрийн гэрийг галдан шатаажээ. 70 орчим насны эрэгтэй гэртээ хаалгаа дангинатал түгжээд гал руугаа ахуйн хий бүхий шингэнийг шидчихсэн аж. 

Ойролцоо амьдардаг хөрш эмэгтэй нь суунагласан хар утаа гарч байгааг хараад тусламж дуудсанаар тэнэг эрийг гэрээс нь амьд мэнд гаргаж чадсан байна. Цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө өвгөн хайртай багаа ийм шившигтэй байдалд орохыг дахиж харж чадахгүй хэмээн мэдэгджээ. Одоо түүнийг сэтгэцийн өвчтэй эсэхийг нягтлах шинжилгээг хийх гэнэ. 

 

Эзэн хааны “Реал” баг өөрийн талбай дээр “Барселона”-д 0:3-аар хожигдсон билээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?