“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тасалбарын борлуулалт 60 хувьтай байна

Сэтгүүлчийн үг

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 23 дахь удаагийн өвлийн наадмын тасалбарын борлуулалт 60 гаруй хувьтай байгааг мэдэгдлээ. Энэ нь нийтдээ 655 мянга гаруй тасалбар борлуулагдсан гэсэн үг юм. Хоёр сарын өмнө тасалбарын борлуулалт 32 хувьтай байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Пёнчаны өвлийн наадмын нээлт, хаалт болон бусад тэмцээн уралдаанд зориулж зохион байгуулах хороо нийтдээ нэг сая гаруй тасалбар хэвлэжээ.

Борлуулагдаагүй тасалбарыг ирэх оны хоёрдугаар сар буюу олимпийн нээлтээс өмнө худалдаж дуусгах тухай холбогдох албаныхан мэдээлж байна. Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны тасалбар суудлын байршлаас хамаараад монгол мөнгөөр 484-3.3 сая төгрөг юм. Харин тэмцээний тасалбар монгол мөнгөөр 44 мянгаас 1.2 сая төгрөгийн ханштай байна.

Өвлийн олимпийн 23 дахь наадам БНСУ-ын Пёнчан хотноо ирэх 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. Тус улс түүхэндээ 30 жилийн өмнө буюу 1988 онд зуны олимпийн 24-р наадмыг зохион байгуулж байсан бол анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?