БАЯНХОШУУНД АГААРЫН БОХИРДОЛ 1690 БАЙНА

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1690-ыг зааж байна.

Энэ нь өчигдрийн энэ үетэй харьцуулахад дарай 540-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин үүний дараагаар Толгойт орчимд 945, МҮОНРТ орчимд 663, 100 айл орчимд 310 байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.  Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?