275 сая ам.доллартай тэнцэхүйц арилжааг “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-т хийжээ

Сэтгүүлчийн үг

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ”-г авч ажиллахаар заасны дагуу Монголбанкнаас “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр амжилттай нэвтрүүлсэн. 

Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг нэвтрүүлснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 275 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийгээд байна. 

Түүнчлэн, Монголбанк цахим талбарын арилжааны идэвхи болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлагыг хангасан 2 хүртэлх банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог. 2017 оны 3 дугаар улирлын үндсэн дилерээр ХААН банк болон Голомт банк сонгогдон ажилласан бөгөөд 4 дүгээр улирлын үндсэн дилерээр эдгээр банкууд дахин сонгогдон ажиллаж байна.

 

Эх сурвалж: Монголбанк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?