Г.Занданшатар: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг 50 хувь буурууллаа

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн 08 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтооно гэсний дагуу 2018 онд баримтлах эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг тогтоолоо. Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг өнгөрсөн онуудын хувь хэмжээтэй адил хэмжээтэй барихаар заасан байгаа. Малчид, тогтмол орлогогүй иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хэт өндөр байна. Үүний улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зэрэг саналуудыг үндэслээд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг 50 хувиар бууруулж жилийн 28 мянга 800 төгрөг болгож буурууллаа.  Нийгэмд татвар нэмэгдлээ гэсэн яриа хүчтэй явж байна.

Эдийн засагт болсон хямрал, хүндрэлээс болоод дэлхийн бүх улсуудад байдаг татварын шаталсан тогтолцоог хэрэгжүүлэхийг ОУВС-гаас зөвлөсөн.  Жишээ нь Шведэд 45 хувь хүртэл татвар төлдөг. Монголд 1.5 сая төгрөгөөс дээш орлогод нь 5 хувийн татвар авах болж байгаа. Нөгөө талаас орлого багатай, хүндрэлтэй байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулж байна.  Хоёрдугаарт, Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал цахилгаан, эрчим хүчтэй салшгүй холбоотой. Ерөнхий сайд газар дээр нь очиж 4-5 аргуудыг судалж үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Энэ хүрээнд Улаанбаатар хотын цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. III, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ.

Засгийн газраас Улаанбаатарт амьдарч буй 150 мянга 90 цахилгаан хэрэглэгчийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх талаар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Эдгээр айлуудад шинэ халаалтын боломжийг сайжруулахын тулд эрчим хүчээ нэмэгдүүлнэ. Цахилгаан станцын өргөтгөлүүдийг хийнэ.  Иргэд, төр засгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?