Татвар нэмэх сургаар шатахуун түгээх станцууд үнээ нэмж эхэллээ

Сэтгүүлчийн үг

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг орлогын төвшнөөс нь шалтгаалан ирэх сарын 1-нээс эхлэн 10, 15, 20 хувь болгохоор шийдвэрлэсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлж, архи, тамхи, шатахуун, суудлын машины албан татварыг нэмэгдүүлэхээр болсон.

Түүнчлэн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байгаа юм. Дээрх татварууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих учиртай. Гэвч татварын сургаар шатахуун түгээх станцууд түлшнийхээ үнийг нэмж эхэллээ. Шатахууны онцгой албан татварыг өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс нэмэх байсан боловч хойшлуулж, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр бодсон. Аравдугаар сарын 1-нд Онцгой албан татварыг сэргээх шийдвэр гарсны дагуу Сангийн яам болон манай яам ОУВС-гийн төлөөлөгчидтэй ярилцаж тохирсны үр дүнд онцгой албан татварыг 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй учраас шатахууны үнэ тогтвортой байна” хэмээн хариулж байв.

Гэвч шатахуун түгээх станцууд үнээ долоо хоног тутамд 20, 30 төгрөгөөр нэмсээр байна.Тухайлбал, “Синчи ойл" компани АИ 92 бензиний үнийг 20 төгрөгөөр нэмж 1,620 төгрөг болгосон бол, “Тэс петролиум” компани мөн 20 төгрөгөөр нэмж 1,650 төгрөг болгожээ. Харин бусад шатахуун түгээх станцад уг түлшийг 1,630 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Үүнээс гадна үнэ нэмэгдэх шалтгаан нь АИ 92 түлшний нөөц багассантай холбоотой гэдгийг шатахуун импортлогчид тайлбарлаж байна. Нөөц багассантай холбогдуулж “Петровис” компани 100 мянган төгрөгөөс дээш шатахуун худалдахгүй байгаа бол “Магнай трейд” компани тодорхой хязгаар тогтоон худалдаж байгаа юм байна.

Харин олон нийт шатахуун импортлогчдыг “Шинэ оны эхний өдрөөс эхлэн нэмэгдэх татвартай холбогдуулж үнээ нэмж байна. Шатахууны нөөц дууссан гэдэг нь зүгээр шалтаг” хэмээн хардаж байгаа юм. Ямартай ч холбогдох яамны зүгээс “Онцгой албан татвар нэмэгдэж байгаа талаар холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргүүлсэн. Шатахууны үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын тээвэрлэлтийн зардал өөр өөр байдаг учраас нэг хэмжээнд барих боломжгүй. 

Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ” гэсэн ч шатахуун импортлогчид нь өөр бодолтой байгаа бололтой юм. Дэлхийн зах зээлд энэ сард газрын тосны ханш баррел тутамдаа дунджаар 55 ам.доллар байсан бол 63.43 ам.долларт хүрээд байгаа.

Тэгэхээр манай улсад шатахууны үнэ өсөхгүй гэх баталгаа байхгүй. Зарим мэдээллийн хэрэгслүүд оны эхний өдрөөс шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхийг ч онцлов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын зөвлөл энэ асуудлаар яаралтай хуралдахаар төлөвлөжээ. Гэвч дээрх асуудлыг хариуцсан бүрэлдэхүүн нь томилолтоор хөдөө явсан гэх шалтгаанаар хуралдах хугацаа нь тодорхойгүйгээр хойшлогдсон гэдгийг холбогдох яамнаас нь мэдээлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?