Кэвин Дурант NBA-ийн баг эзэмшинэ

Сэтгүүлчийн үг

Голден Стэйт Уорриорс багийн довтлогч Кэвин Дурант NBA-ийн одоо цаг үеийн шилдэг тоглогчдын нэгт зүй ёсоор тооцогдох болсон. Дурантын хувьд дөнгөж 29 настай ч NBA-д аль хэдийн 10 жил тоглочихоод байгаа юм. Түүнд мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглох олон жил үлдсэн. Гэсэн ч аль хэдийн зодог тайлсны дараах амьдралдаа бэлдээд эхэлжээ.

Тэрээр зодог тайлсныхаа дараа NBA-ийн баг худалдан авч, багийн эзэн болох төлөвлөгөөтэй байгаа аж. Дурант болон түүний бизнесийн түнш Рич Клэйман нар NBA-ийн багийн эзэдтэй уулзалт хийж, хамтран ажиллах боломжийн талаар судалж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар NBA-ийн багийн дийлэнх хувьцааг эзэмшдэг цорын ганц Африк-Америк гаралтай хүн бол Майкл Жордан юм. Харин Кэвин Дурант NBA-ийн баг худалдаж авбал хоёр дах Африк-Америк гаралтай багийн эзэн болох юм.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?