Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар зөвлөх дасгалжуулагч болжээ

Сэтгүүлчийн үг

Казахстаны эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын мэргэжилтэн Д.Энхбаатарын оронд Марат Данайбаев  сонгогдлоо

Харин Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатарыг эмэгтэйчүүдийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулахаар болжээ.Казахстаны Астана хотод тус улсын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, ажлаа дүгнэн хэлэлцсэн байна. Энэ үеэр өнгөрсөн ДАШТ-д нэг ч медаль авч чадаагүй эрэгтэйчүүдийн шигшээ багаа нэлээд шүүмжилж хатуу сануулга өгчээ.

Хурлаар эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч нарыг өөрчилж эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Ермек Имамбековийн оронд Айдын Смагуловыг томилсон байна. Мөн Казахстаны жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Марат Мыктыбеков ажиллахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?