21-нд "УАЗ-469" автомашины бартаат замын уралдаан болно

Сэтгүүлчийн үг

Авто спортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний уралдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болсноо зарлажээ. Энэ сарын 21-нд болох “Залуус авто кросс” УАЗ-469 автомашины бартаат замын уралдааныг авто спортын цолгүй, залуу тамирчдын дунд зохион байгуулах юм байна.

Шинэ оны анхны уралдааны ерөнхий ивээн тэтгэгч нь Монголын авто спорт, аяллын холбоо ажиллаж байгаа аж. Уралдаанд одоогоор 50 орчим залуу тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?