Жүжигчин Д.Ганцэцэг төрийн одонгоор энгэрээ мялаалаа

Сэтгүүлчийн үг

"Хувьсал" продакшны жүжигчин, СТА Д.Ганцэцэг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ шагнуулсан байна.

Д.Ганцэцэг 2000 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд "Нууц амраг чинь болъё", "Цэцэрлэгт учирсан хоёр", "Тэнгэрийн хүү", "Оролмаа эх” жүжгийн 2-р роль, "Цахлай” сонгодог жүжиг, "Жинжиймаа" кино, "Сийлэн бөөр” кино, "Адам Ева” жүжиг, "Онц сурлагатанууд орохыг хориглоно” жүжиг, "Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг, Шекспирийн "Зуны шөнийн зүүд” инээдмийн жүжиг, "Би эр хүнд хайртай" жүжиг, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино, "Зүрхээр наадагч" кино гэх мэт тайз, дэлгэцийн олон арван уран бүтээлд дүрээ мөнхөлж яваа авьяаслаг жүжигчин гэдгийг үзэгчид сайн мэддэг.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?