ШАТРЫН УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркад Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний  эхний шат эхэллээ. Тэмцээнд аймаг, дүүргээс шалгарсан эрэгтэй 162, эмэгтэй 60, нийт 222 шатарчин өрсөлдөж байна.

Тамирчдын дунд спортын мастер долоо, дэлхийн шатрын холбооны дэд мастер 11, спортын дэд мастер цолтой 17 шатарчин багтжээ. Эндээс эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэйд эхний 20 байрт багтсан шатарчид хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох юм.  УАШТ-ий анхан шатанд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас дээш, эмэгтэй 1800-гаас доош чансаатай тамирчид багтаж байна. 


Монголын шатрын холбоо, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Занданшатар” клуб хамтран зохион байгуулж буй УАШТ-ий анхан шат ирэх ням гаригт өндөрлөнө. Шатрын эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркад болно. Харин шигшээ тэмцээн тавдугаар сарын 18-27-ны өдөр Архангай аймагт болох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?