УЛААНБААТАРТ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА

Сэтгүүлчийн үг

Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна.
Ихэнх нутгаар үүлшинэ.  Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?