ИРГЭДИЙН ОЛОНХЫН САНАЛААР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ӨӨРЧИЛНӨ

Сэтгүүлчийн үг

Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг.

Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарч төдийгүй шугам сүлжээний ажил хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад оруулахаар төлөвлөж байна.

Хязгаарлалт хийх хоёр санал байгаа. Маргаашнаас эхлээд иргэдээсээ санал авна. Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжлэх ч түгжрэл их байна байх. Түгжрэлийг сааруулах чиглэлээр хотын 20 уулзварыг гүүрэн гарцтай болгоно" гэлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 2.5 жил үргэжлэх байсан ч бид хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж, 1.6 жилд багтаан дуусгахаар ТЭЗҮ-г боловсруулаад байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орохоор нарны замын хөдөлгөөн шууд явна, төмөр замын хөдөлгөөн авто замын хөдөлгөөнийг зогсоохоо болино.

Зам хааж бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барихаар төлөвлөсөн" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?