ИРГЭДИЙН 76 ХУВЬ НЬ ТЭГШ, СОНДГОЙГООР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Замын цагдаагийн газрын баруун уулзвар дээр гүүрэн гарц барихаар болж, нийтдээ 42 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаар нийслэлийн удирдлагууд ярьж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар олон нийт эсрэг байр суурьтай байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “42 сая ам.долларын гүүрээ шахах гээд л улайраад байна. Хятадын ажилчид барина. Нарны гүүрийг монгол ажилчид хөдөлгөөн хаалгүй барьсан. 42 сая ам.доллараар биш 15 ширхэг нүхэн гарц хийх зураг төсөл нь бэлэн байгаа” гэж мэдэгдсэн. Мөн энэхүү гүүрэн гарцыг барихын тулд тэр хавийн хөдөлгөөнийг 1.6 жил хааж, замын ачааллыг бууруулахын тулд иргэдийн машиныг тэгш, сондгойгоор нь явуулахаар төлөвлөж байгаа нь иргэдийн эсэргүүцэх гол шалтгаан болжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотой үүсэх автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн бол нийслэлийн иргэд түүнээс эсрэг байр суурьтай байгаагаа "МЕС" компанийн тандалтын судалгаанд оролцогчдын хариултаас тод харагдаж байгаа юм.

Даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах тухай нийслэлийн удирдлагуудын санал, шинэ гүүрэн гарц барих талаар  “МЕС” судалгааны газраас гуравдугаар сарын 27-28-нд нийслэлийн төвийн зургаан дүүргийн сонгуулийн насны 1000 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулсан байна. Энэ судалгаанд оролцогчдын 76 хувь нь авто замын дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж тэгж, сондгойгоор явуулахыг эсэргүүцсэн байна. Ингээд “МЕС” компанийн хийсэн судалгааг бүрэн эхээр нь танилцуулъя.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРУУН УУЛЗВАР БОЛОН ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮРХ ГҮҮРЭН ГАРЦ

Зураг 1 Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлагатай эсэх талаарх иргэдийн байр суурь

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт: “Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлагатай юу?”

Зураг 2. Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр/ доогуур гарц хийх шийдлийн талаарх иргэдийн байр суурь

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт:” Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр/доогуур ямар шиидлээр гарц хийх нь зөв бэ?”

Зураг 3. Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих 101 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар иргэдийн мэдээлэлтэй буй байдал

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт: “Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц барих 101 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр хаанаас вэ?”

АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ

Зураг 4. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтын талаарх иргэдийн байр суурь

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт: “Авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтын ямар хувилбарыг Та дэмжиж байна вэ?”

Жич:
НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД
(Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах; Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах; Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй; Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй);
ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД (Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох; Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах; Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж; Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах).

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРУУН УУЛЗВАР БОЛОН ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮРХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ ТАЛААР НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад хамгийн өргөн тархсан нийгмийн сүлбээ болох Facebook-ийн Замын цагдаагийн албан ёсны хуудас (https://www.facebook.com/zamiintsagdaa/posts/1078177318989690), Paparazzi+Traffic Mongolia (https://www.facebook.com/groups/paparazzitrafficmongolia/, 160000 орчим гишүүн) , PRIUS ЭЗЭМШИГЧДИЙН НЭГДСЭН ГРУПП | PRIUS EZEMSHIGCHDIIN NEGDSEN GROUP (https://www.facebook.com/groups/prius.mongolia/, 198000 орчим гишүүн) байршуулсан болон цааш хуваалцсан санал асуулгын дүн, түүнд өгсөн иргэдийн сэтггдэл дээр дүн шинжилгээ хийсэн болно.

Дүн шинжилгээний хураангуй:

• Гүүрэн гарц барих санхүүжилтийн эх үүсвэрийн талаар мэдээлэл хангалтгүй түгээгдсэн бөгөөд гүүрэн гарц Хятадын зээлээр санхүүжигдэх талаар иргэд хангалтгүй мэдээлэлтэй байна;
• Гүүрэн гарцын нийт төсөв 101 тэрбум төгрөгийн өртөгтэй талаар иргэд мэдээлэлгүй байна;
• Иргэд гүүрэн гарц Хятадын зээлээр, 101 тэрбум орчим төгрөгийн өртөгийн талаар мэдмэгц гүүр барихыг эрс эсэргүүцэх хандлагатай байна;
• Иргэд гүүрний оронд 10 орчим дахин хямдаар нүхэн гарц барих хувилбарын талаар мэдээлэл авмагц нүхэн гарцыг дэмжиж байна. Нүхэн гарцыг дэмжихэд шийдлийн өртөг шууд нөлөөлж байна;
• Гүүрэн гарц барихыг эсэргүүцэхэд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь түүнтэй холбоотой дугаарын хязгаарлалт байна;
• Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад өөр уулзвар, замыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай талаар иргэд дурдаж байна (баруун зүгт Саппорогийн уулзвараас баруун тийш ганц Энхтайвны өргөн чөлөө)
• Гүүрэн гарц барьсан ч түгжрэлд төдийлөн нөлөөлөхгүй (Home Plaza-н тойрог гол түгжрэх бөглөө болдог);
• Гүүрэн гарцны оронд замыг 4 уулзвартай болгож, хямдаар шийдэж болно;
• Төмөр замыг Богд уулын урдуур барьж болно.


АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН ТАЛААР НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад хамгийн өргөн тархсан нийгмийн сүлжээ болох Facebook-ийн Замын цагдаагийн албан ёсны хуудас (https://www.facebook.com/zamiintsagdaa/posts/1078177318989690), Paparazzi+Traffic Mongolia (https://www.facebook.com/groups/paparazzitrafficmongolia/, 160000 орчим гишүүн), PRIUS ЭЗЭМШИГЧДИЙН НЭГДСЭН ГРУПП | PRIUS EZEMSHIGCHDIIN NEGDSEN GROUP (https://www.facebook.com/groups/prius.mongolia/, 198000 орчим гишүүн) байршуулсан болон цааш хуваалцсан санал асуулгын дүн, түүнд өгсөн иргэдийн сэтгэгдэл дээр дүн шинжилгээ хийсэн болно.

Нийт сэтгэгдэл үлдээсэн иргэдийн дийлэнх олон нь дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байна. Эсэргүүцэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс:

• Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэдэг эцэг эхчүүдийн ложистикийн хүндрэл;
• Нийтийн тээвэр хувийн автомашиныг орлох боломжгүй (чиглэл, тав тух, давтамж) байдал;
• Хувийн такси үйлчилгээ үзүүлдэг иргэд орлогын эх үүсвэр хязгаарлагдах;
• Шийдвэр гаргагчид 1-ээс олон тээврийн хэрэгсэлтэй, эсвэл дугаарын хязгаарлалтанд хамааралгүй тээврийн хэрэгсэлтэй гэдэг иргэдийн сэрдэлт.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?