ТАВАНД ХАНШ НЭЭНЭ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 5-нд ханш нээх өдөр тохионо. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэж зул өргөдөг.

Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг. Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.

Ханш нээх өдөр ард олон буяныг үйлдэх ёстой аж. Бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?