ИРГЭДЭД ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Тус аймгийн Өлзийт суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрснээс хойшхи 10 хоногийн хугацаанд 16 өрхийн 81 малыг устгалд оруулаад байна.
Мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар тухайн суманд шүлхий өвчин 3 дугаар сарын 10-аас илэрсэн байж болзошгүй байгаа юм. Харин иргэд өвчний шинж тэмдгийн талаар ойлголтгүй, дуудлагыг оройтуулж өгснөөс шалтгаалан тархалтыг нэмэгдүүлжээ.
Тухайн голомтонд хяналтын зургаан постонд 64 төрийн албан хаагч ажиллаж байна. Сумын 10 км радиуст үзлэг тандалт хийхээр ажлын хэсэг өнөөдөр тус сум руу явлаа.
Арвайхээр, Хархорин суманд шүлхий өвчнийг тархаалгүйгээр шуурхай арга хэмжээ авсны дүнд хорио цээрийн дэглэм хуулийн хугацаанд цуцлагдаж байна. Аймгийн Онцгой комисс ирэх баасан гарагт хуралдаж, Арвайхээр сумын голомтын бүсийн хорио цээрийг цуцлах талаар тодорхой шийдвэр гаргана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?