"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ -2018" ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

"Монголын эдийн засгийн форум-2018” өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой.

Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм.

Чуулга уулзалт нь ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад ихээхэн анхаарч, чуулга уулзалтын тухай мэдээллийг телевиз, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр нэвтрүүлж олон нийтэд хүргэх юм. Мөн нэр хүнд бүхий зочдыг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулахын зэрэгцээ олон улсын болон Монголын томоохон хэвлэл мэдээллээр Чуулга уулзалтын талаарх мэдээллийг дамжуулна.

"Хүчээ Нэгтгэе" уриан дур явагдах тус чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулна. Эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Үндэсний хөгжлийн газраас Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ тухай Эдийн засгийн чуулганаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай хэлэлцэх юм.

“Эрдэнэс таван толгой”-гоос эхлээд том төслүүдээ хөдөлгөх, төвлөрлийг сааруулах бодлогод орон нутгийн удирдлагуудын оролцоог хангах зэрэг олон асуудалд шийдэл хайх хэлэлцүүлэг болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна. Чуулганы үйл ажиллагааг МҮОНРТ өнөөдөр, маргааш шууд дамжуулан хүргэнэ.

Тус чуулганы өнөөдрийн хөтөлбөр:

09:00 - 09:10 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх

09:10 - 09:25 УИХ-ын даргын мэндчилгээ М.Энхболд

09:25 - 09:40 Хүндэт зочны илтгэл Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж (Дэлхийн банк Группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал, Ph.D. Кристин Жэнвэй Чианг, Дэлхийн Банк)

09:40 - 11:10 Нэгдсэн хуралдаан: Монгол Улсын Хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр

11:10 - 11:25 Цайны завсарлага

11:25 - 12:30 Нээлттэй хэлэлцүүлэг: Төр, хувийн хэвшлийн диалог ба Хамтын ажиллагаа

12:30 - 13:30 Үдийн завсарлага Монгол Улсын Ерөнхий сайдын форумын дэмжигч байгууллагуудын төлөөлөл болон гадны хөрөнгө оруулагч нартай хийх хаалттай уулзалт

13:30 - 15:00 Салбар хуралдаан

- Санхүү ба хөрөнгийн зах зээлийн Өнөөдөр ба Ирээдүй (А танхим) 
- Хариуцлагатай уул уурхай ба Хүртээмжтэй өсөлт (Их танхим) 
- Аялал жуулчлал ба Агаарын тээвэр (Б танхим)

15:00 - 15:15 Цайны завсарлага

15:15 - 16:45 Салбар хуралдаан
 
 - Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба Хувьчлалын бодлого (Их танхим)
- Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл (А танхим) 
- Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт (Б танхим)

16:45 - 17:30 Нэгдсэн хуралдаан - Сэдэв: Өдрийн тойм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Сайн байна уу [41.86.235.xxx]

    Сайн байна уу PROJET CREDIT нь таны хөрөнгө оруулалтын төслүүдэд оролцдог компани юм. Www.projet-credit.com/mn Таны бүх зээлийн болон санхүүгийн хэрэгцээг хангахын тулд CREDIT ТӨСЛҮҮД ХХК-ийн шударга, найдвартай байдлыг хангахын тулд: mail@projet-credit.com эсвэл www.projet-credit.com вэбсайтаас авна уу. Ком / мин Манай санхүүжилтийн эх үүсвэрүүд: - Автомашины зээл авах хүсэлт - Орон сууц худалдан авах хүсэлт гаргах - Орон сууцны зээл - Хувийн зээл авах - Зээлийн хүсэлт Төсөлд зориулсан - Бизнесээ сэргээхэд шаардагдах зээл (жижиг эсвэл том) - Зээлийн өргөдөл Таны хүүхдүүдийг сургуульд сургах - Зээлийн өргөдлийн худалдан авалт - Зээлийн өргөдөл - Зээлийн програм Өр зээл буюу бусад зорилгыг биелүүлэх Та хүссэн үедээ онлайнаар хүсэлт гаргахдаа хурдан хариуг авахын тулд та хүссэн үедээ 48 цагийн дотор шилжүүлэх маягт холбоос дээр дарна уу: http://www.projet-credit.com/mn/demande_de_pret/. Имэйл: contact@projet-credit.com Бид танд туслахаар хүлээж байна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?