ТРАМП, КИМ НАР ХАМТАРСАН ТУНХАГЛАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Сэтгүүлчийн үг
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хоёр тал хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр талын яриа хэлэлцээ маш гайхалтай болж өндөрлөлөө гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэллээ. Трампын хувьд цаашид Хойд Солонгостой сайн харилцаатай байна гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Мөн Ким Жон Уныг Цагаан ордонд урьж буйгаа илэрхийлэв.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-тай нягт хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл