МУГЖ И.ОДОНЧИМЭГ "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН"-ИЙ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Сэтгүүлчийн үг

1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх”  Хятадын кино театрт гарахаар болжээ. “

X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээж, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг, продюсерээр Н.Онон ажилласан юм.

Тэгвэл энэхүү киног БНХАУ-ын зах зээлд гарах болсон талаар "X ТҮЦ" продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д "Солиот эх" кино амжилттай оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг" хэмээжээ.



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлджээ. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн "Солиот эх" уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин”  шагналын эзэн болсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?