"УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ" ХНН 73.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭЭР ХУУЛЬ ӨӨРЧЛӨХӨӨР САНААРХАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн гаүрын нэрийэ өмнөөс УИХ-ын даргад өргөн барив. Уг хуулийн төсөл нь ерөөсөө л “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн татварт төлсөн  73.8 тэрбум төгрөгийг гаргуулах тухай үндсэн агуулгатай ажээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Нийгзм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол- Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай” хэлэлцээрийн наймдугаар зүйлийн “ж”-д заасны дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулапттай дизелийн түлшинд 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн үед хэрэгжиж байсан худалдааны албан татварыг ногдуулдаггүй байсан.

Харин 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль үйлчилж Худалдааны татварын тухай хууль хүчингүй болсноор Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын Гаалийн газраас нефтийн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг нэхэмжлэснийг “Улаанбаатар төмөр зам" ХНН 1998 оны 7 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд 135.5 сая төгрөгийг улсын төсөвт төлж байжээ. Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хамтарсан 1998 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаар тус нийгэмлэгийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэхгүй байх тухай шийдвэрийг гаргаж байв. Тухайн үеийн “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд 1998 оны 7 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн ерөкхий газрын нэхэмжилж байсан 167.0 сая төгрөгийн дизель түлшний онцгой албан татварт суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болж, 1998- 2015 оны хооронд зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна. Харин “Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх, 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд Улсын Их Хурал 2016 онд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батапснаар 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар төмөр зам" ХНН-ийг онгой албан татвараас чөлөөлсөн.

Ингэснээр улсад төлсөн 73.8 тэрбум төгрөгөө “Улаанбаатар төмөр зам" ХНН-ийнхэн буцааж авахаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар өргөн бариулж чадав. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд 1 дэх зүйлд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхөөр, 2 дахь зүйлд энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Хэрвээ УИХ энэ хуулийн төслийг олонхороо дэмжих юм бол  Монгол- Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд зориулж 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгийн илүү төлсөн төлөлтөд бүртгэж, “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас авсан МОНП-1, МОНЛ-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох юм байна.

Өөрөөр хэлбэл улсаас мөнгө гаргуулж, гаргуулсан мөнгөөрөө өрөө дарах ажээ. Энэ хуулийн төслийг УИХ эцэслэн шийдэх болно. Одоогоор зөвхөн төслийг өргөн бариад байгаа. Хэлэлцэх эсэхийг байнгын хороо, УИх-ын нэгдсэн хуралдаанаар шийдэх бөгөөд олонхийн дэмжлэг авбал та бидний татварт төлсөн мөнгө нэг байгулулагын өрийг дарахад зориулагдах юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

                                                                                    ЭХ СУРВАЛЖ: ДОРГИО.МН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?