АХИЛЛ МУУР ОРОСЫН БАГИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ

Сэтгүүлчийн үг

ОХУ болон Египетийн шигшээ багийн  хооронд болох тоглолт өнөөдөр орой Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд болно.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг зөнч Ахилл муур гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь тэрбээр ОХУ-ын Саудын Арабтай хийсэн тоглолт болон Ираны Мароккотой хийсэн тоглолтын үр дүнг зөв таамагласан. Муурны өмнө хоёр тавагтай хоол тавьж, тавагны хажууд хоёр улсын далбааг байрлуулжээ. Энэ үед Ахилл муур аль нэгийг нь сонгох ёстой байсан бөгөөд тэрбээр ОХУ-ын далбаатай таваг руу дөхөн очсон юм. ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0-оор хожсон билээ.

Цасан цагаан, дүлий Ахилл муур өмнө нь 2017 оны Холбоодын цомын тэмцээний зөнч амьтнаар сонгогдож байжээ. Түүнчлэн Бакстер зөнч робот, Доод Новогородын амьтны хүрээлэнгийн Клеопатра тапир буюу сэлэгз, Калининградын Миля усны үхэр, Эрхүүгийн Нафаня элбэнх, Сочигийн Пушик туулай зэрэг амьтан Хөл бөмбөгийн ДАШТ-ийн тоглолтуудын үр дүнг өмнө нь зөгнөж байсан аж.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?