ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Сэтгүүлчийн үг

Хоёр Солонгос төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Өмнөд Солонгосын талаас тээврийн дэд сайд Ким Чон Рёл тэргүүтэй гурван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Умард Солонгосын тээврийн дэд сайд Ким Юн Хектэй өнөөдөр хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд уулзах аж.  
 
Солонгосын хойгийн баруун хэсгийн төмөр зам нь Сөүлийн өмнөд хэсгийг Умард Солонгосын хил орчмын Синыйжу хоттой холбодог. Энэ төмөр замыг шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа аж.
 
Хил дээр хэрэг, осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зэвсэгт хүчин хоорондын харилцаа холбооны шугамыг аль болох хурдан бүрэн сэргээхээр өчигдөр талууд тохиролцжээ.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?