“МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН НААДАМ” БОЛНО

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам зохион байгуулагддаг “Морин хуурын олон улсын наадам” билээ.

Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын морин хуурч суралцагчид болон багш, судлаач, урлаач, уран бүтээлчид оролцоно. Тус олон улсын наадам “Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан”, “Морин хуур сонирхогчдын уралдаан”, “Гадаад морин хуурчдын тоглолт”, “Уулзалт-хэлэлцүүлэг”, “Үзэсгэлэн” гэсэн төрлөөр зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?