ХУУРАМЧ ШАТАХУУНААС БОЛЖ АВТОМАШИН ТАНЬ ЭВДЭРВЭЛ БАРИМТАА ИЛГЭЭГЭЭРЭЙ

Сэтгүүлчийн үг

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 80470303 дугаарын утсанд иргэдээс мэдээлэл авч, хуурамч шатахуунаас болоод автомашин нь эвдэрч гэмтсэн тохиолдлын баримтаа ирүүлэхийг уриаллаа. Учир нь бензинд марганцын агууламж огт байх ёсгүй атал  22 хувьтай марганцтай байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлснээр  Магнай трейд, шинж-Ойл, Зам зуур гэсэн гурван компанийн худалдаалж буй шатахуун хуурамч байгаа гэнэ. Түүнчлэн Amber гээд хөндлөнгийн хяналт хийдэг лабораториор АИ92 шатахууныг шинжлүүлэхэд октаны хэмжээ байх ёстой хэмжээнээс өндөр гарсан тохиолдол ч илэрчээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?