78 ТОНН АЛТНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Сэтгүүлчийн үг

08.30-10.00

  • Багш хөгжлийн ордны хоёр давхарт, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ЕБС-ийн захирлуудтай уулзаж сургуулийн орчны аюулгүй байдал, орчны тохижилтыг хангаж ажиллах талаар зөвлөмж, даалгавар өгнө.

10.00

  • УИХ-ын гишүүн С.Жавхлан 210 тоот өрөөндөө хэвлэлийн бага хурал хийнэ.
  • УИХ-ын чуулган хуралдана.
  • НМХГ Худалдаа, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалт, Ус, рашаан, ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ.

11.00

  • Шарилжгүй Улаанбаатар-3 аяны талаар мэдээлэл хийнэ.
  • Жендэр ба хөгжил олон улсын бага хурал 6-р сарын 27-28-нд Туушин зочид буудалд болно.
  • “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болох тул Та бүхнийг хүрэглцэн ирэхийг урьж байна.
  • Бизнес итгэлийн индекс” судалгааны дүнгийн танилцуулах уулзалт МХАҮТ-ын их танхимд болно. Судалгаанд нийслэл, орон нутгийн 934 бизнес эрхлэгчийг түүврээр сонгон саналын хуудсаар болон онлайн санал хураалтад хамруулжээ.
  • Үндэсний мэдээллийн төвд хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ.

12.00

  • 'ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД' ТББ нь Австралийн засгийн газрын шууд тусламжын хөтөлбөр /DAP/-ын санхүүгийн дэмжлэгтэй 'ЖСХ-ийг таслан зогсооход өсөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах' төслийг ерөнхий боловсролын таван сургууль, Эрдэнэ сумын МСҮТ дээр амжилттай хэрэгжүүлсэн талаар 100 айлын Ампер хаусын зургаан давхрын хурлын зааланд төслийн хаалтын арга хэмжээ болох тул та бүхэн сурвалжилж өгнө үү.
  • 'Да хүрээ'-г нүүлгэхтэй холбоотой тус зах дээр ажилласан ажлын хэсгийнхэн Өдрийн сонины байранд мэдээлэл хийнэ.

13.00

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэх шийдвэр гарсан 22 дээд боловсролын сургалтын байгууллага 13 сургалтын хөтөлбөрт гэрчилгээ гардуулах арга хэмжээ БСШУСЯамны Ёслол хүндэтгэлийн танхимд болно.
  • Оюутолгойн байранд 78 тонн алтны талаар ноцтой мэдээлэл хийнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Бээжин Б.Жагар А. Эрдэнэбаяр нар хийнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?