ХОТОД ШИЛЖҮҮЛЖ ТАРЬСАН НАРСНЫ 99 ХУВЬ НЬ ХЭВИЙН УРГАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

“Ногоон Улаанбаатар -2030” төслийн хүрээнд  нийслэл Улаанбаатар хотын гудамжинд өнгө үзэмж нэмэхээр ойгоос жил бүр мөнх ногоон, шилмүүст моддыг зөөвөрлөн авчирч, шилжүүлэн суулгадаг  болсоор удаж байна. Хамгийн сүүлд 2017 онд хийсэн тооллогоор хотын гудамжинд нийт 9.428 шилмүүст мод байсан бол энэ жил нэмж 2,300 орчим  Нарс модыг хотод ойгоос шилжүүлэн суулгаад байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн жил 3.800 нарс тарьснаас 11 мод үхсэн нь 99.99 хувийн ургалттай гэж мэргэжилтнүүд хэллээ. Мэргэжилтнүүдийг хэлж байгаагаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 98 га талбайд зориулан жил болгон 5.8 орчим тэрбум төгрөг төсөвлөгддөг ба 2018 онд төсвийг 1.5 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлж 7.5 болгожээ.  Энэ нь зөвхөн ногоон байгууламжийн арчилгааны ажилд л зарцуулагддаг юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?