ОУВС-ГИЙНХАН ДӨРӨВ ДЭХ ШАТНЫ САНХҮҮЖИЛТИЙГ БАТАЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Манай улс өнгөрсөн онд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсан. Хөтөлбөрийн дагуу тус сангаас улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнэж, 30.55 сая ам.долларын санхүүжилт баталсан юм. Тэгвэл ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг өнгөрсөн сард манай улсад ажиллаж, тайлангаа гаргажээ. ОУВС-гийнхан Захирлуудын зөвлөлийн хурлаа Монголын цагаар энэ сарын 27-ны шөнө хийж, шийдвэрээ гаргасан байна. Энэ удаагийн хурлаар ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон манай улсын эдийн засагт гарч байгаа үр дүн, үзүүлэлт ямар байгаа талаар ярилцаад, манай улсын эдийн засгийн үзүүлэлт сайн бөгөөд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" үр дүнгээ өгч байна гэж дүгнэжээ. Учир нь, энэ оны эхний улирлын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарч, төсвийн байдал, сахилга бат сайжирсан. Мөн өр, төлбөрөө нэлээд дарсан үзүүлэлттэй байгаатай холбоотой ажээ. Товчхондоо ОУВС-гийнхан дөрөв дэхь шатны санхүүжилтийг батлах нь цаг хугацааны асуудал боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?