1800-1200 РУУ ЗАЛГААРАЙ

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хот, тохижилттой холбоотой санал гомдол, мэдээлэл танд байна уу?. Харин та хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол 1800-1200 утсыг тэмдэглээд аваарай. Таны амьдарч байгаа газрын ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн цахилгааны утас ил байх зэрэг аюул дагуулсан асуудал байвал дээрх утсанд мэдээлэл өгч болох юм байна. Энгийн утасны тарифтай 1800-1200 / Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утас/ утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжилдаг . Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын утасны дугаар, байршил гээд холбогдох мэдээллүүдийг эндээс лавлаж болох юм байна. өөрөөр хэлбэл, иргэн таны Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгнө. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?