ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Сэтгүүлчийн үг

Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлийн хугацааг танилцуулж байна.

МУИС

Элсэлтийн бүртгэл орон даяар зүргадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж, долдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагт хаагдана. Элсэлт зөвхөн цахим хэлбэрээр явагдах ба http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм. Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн үед бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсны дараа бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг, системээс харуулах бөгөөд сонирхсон сургууль\салбараа сонгож тэмдэглэнэ.

СЭЗИС

Тус сургуулийн элсэлтийн бүртгэлийг орон даяар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас, долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 хүртэл www.admission.ufe.edu.mn хаягаар бүртгэх юм байна. Элсэлтийн бүртгэлийн хураамж 15000 төгрөг.

ШУТИС

ШУТИС-ийн элсэлт 2018 оны долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 4-ний өдрүүдэд 24 цагийн дотор www.elselt.edu.mn хаягаар явагдана.

МУБИС

Улаанбаатар хотын элсэгчдийг долдугаар сарын 1-ээс 4-ны 18.00 цаг хүртэл http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон МУБИС-ийн төв байранд бүртгэх юм байна. Харин хөдөө орон нутгийн элсэгчдийг долдугаар сарын 1-нээс МИДСК-ын журмын дагуу бүртгэдэг. Мөн элсэлтийн хуваарь сонголт долдугаар сарын 5-аас 7-ны хооронд явагдаж http://burtgel.surgalt.mn/ сайтад тавигдана.

АШУҮИС

Тус сургуулийн элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн вэб хаягаар явагддаг. Элсэхийг хүсэгчид АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. Харин орон нутагт МИДСК-ын элсэлтийн комисс хариуцан зохион байгуүлна.

Мандах бүртгэл

Элсэлт 2018 оны зургадугаар сарын 25-аас долдугаар сарын 3-ныг хүртэл http://mandakh.edu.mn/ сайтаар явагдана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?