ТӨВ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭСЭГЧЛЭН ХЯЗГААРЛАНА

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв замын дагууд хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр 12:00 цагт ОБЕГ, ЦЕГ, ЗЦА хамтран Онцгой байдлын ерөнхий газарт хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна. Тус хэвлэлийн бага хурлын үеэр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Харилцах утас: 99007969, 86150069



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?