ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

Сэтгүүлчийн үг

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Долоодугаар сарын 7. Бямба

9.00-19.00  Урианхай сурын харваа     Сурын талбайд

Долоодугаар сарын 8. Ням 

9. 00-18.00  Буриад сурын харваа     Сурын талбайд

Долоодугаар сарын 9. Даваа

9. 00-19.00  Хүүхдийн сурын харваа     Сурын талбайд

Долоодугаар сарын 10. Мягмар

8.00-11.00    Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00       Шагайн харвааны хэсгийн харваа /Шагайн асарт/

08.30  Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг  /Сурын талбайд/

10.00  Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол  /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

11:00   “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн /Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим/

 13.00-13.30  Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

14.00  Дээлтэй Монгол наадам     /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

14.00-16.30  Шүдлэн  насны морьдын уралдаан   /Хүй долоон худагт/

14.30-20.30  Үндэсний сурын хана харвааны дунд өрөг     /Сурын талбайд/

15.00, 18.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн  концерт       

20.00  Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол /Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

Долоодугаар сарын 11. Лхагва

8.00-11.40  Азарганы уралдаан      /Хүй долоон худагт/

08.00   Шагайн харвааны хагас шигшээ харваа     /Шагайн асарт/

11.00  Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11.10  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.20  Yндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /   Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа  /Шагайн асарт/   

12.30   Шагайн харвааны хагас шигшээ харваа      /Шагайн асарт/

13.00-17.00  Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00-16.00  Хүүхдийн барилдааны нэгийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.30-14.00  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа    /Сурын талбайд/

14.00  Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа    /Хүй долоон худагт /тусгай хөтөлбөрөөр /     

14.00-17.00  Их насны морьдын уралдаан     /Хүй долоон худагт/

14.30-17.30  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг     /Сурын талбайд/

16.20-18.00  Хүүхдийн барилдааны хоёрын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-21.30  Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг     /Сурын талбайд/

21.00-23.00  “Улаанбаатарын үдэш” цэнгүүн   /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

23.00  Баяр наадмын ёслолын буудлага    /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Долоодугаар сарын 12. Пүрэв

07.00-9.20   Соёолон насны морьдын уралдаан    / Хүй долоон худагт/

08.00  Шагайн харвааны шигшээ харваа    /Шагайн асарт/

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг     /Сурын талбайд/

9.00-11.00  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00-11.00  Хүүхдийн барилдааны гурвын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.30-12.30  Дааганы уралдаан     /Хүй долоон худагт/

11.20-12.40   Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20-12.40  Хүүхдийн барилдааны дөрвийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.00-14.00  Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг     /Сурын талбайд/

13.00     Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол   /Шагайн асарт/

14.00-14.30  Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

14.30-15.10  Хүчит бөхийн барилдааны тавын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-15.30  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан  сурын  харваачдад  цол  олгож,  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 

15.40-16.20  Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-16.00  Хүүхдийн барилдааны тавын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.10-16.40  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  хурдан  морь  унаач  хүүхдүүдэд  бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-16.40  Хүүхдийн барилдааны зургаагийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.40-17.20  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-17.40  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50-18.40  Хүчит бөхийн барилдааны наймын даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30-19.00  Хүүхдийн барилдааны долоогийн даваа   /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.10-19.20  Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн  Баттулга  “Улсын заан”  цолны  болзол   хангасан  бөхчүүдэд  цол  олгож,  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.20-19.50  Хүчит бөхийн барилдааны  есийн даваа  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00  Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн  Баттулга  Үндэсний  Их  Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн  бөхчүүдэд  цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын  хувьсгалын  97  жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.10    Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол 

21.00-23.00  “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн   /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?