ӨНӨӨДӨР “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2018” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ

Сэтгүүлчийн үг

10 цагаас Корпорэйт зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг хэлэлцэнэ. Холбоо барих: 99090339

 

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд "Загийн гол" хөдөлгөөн, "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл", "Ардын заргын товчоо" ТББ-аас "Централ Эшиа Майнинг" компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

 

14 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод Монгол-Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохиож байна. Холбоо барих: 89918969, 99090339

 

Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн МХАҮТ-ийн байранд нээгдэж хоёр өдөр үргэлжилнэ. Хоёр орны эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын  үр дүнгээр бий болсон  шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээх зорилготой уг үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцох юм. Үзэсгэлэнд Монголын талаас 20, Хятадын талаас 20 компани оролцож байгаа бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 4-5 өдрүүдэд Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Тэнхимийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхимд болно. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?