“ХӨДӨӨ ГЭР САНААЧИЛГА ТӨСӨЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛНО

Сэтгүүлчийн үг

09:00 НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. Шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын тухай
  3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтын тухай
  4. Геодези зураг зүйн үйл ажиллагаанд эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн дүнгийн тухай.

10:00  Монгол хүүхдүүдийн зүрхийг анагаасан сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна. Монгол Улсын 300 орчим зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн БНСУ-ын 'Мирал Шимжан' сангийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ Гранд Хилл зочид буудлын 17 давхарт болно. Сангийн үйл ажиллагаатай танилцаж, олон олон Монгол үрсдээ шинэ амьдрал бэлэглэх үйлсэд нэмэр хандив болж бусдад сайн мэдээг түгээх үйлсэд оролцох сэтгүүлч сурвалжлагч нар байвал хүрэлцэн ирнэ үү.

10:00 НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

10:00 “Хөдөө гэр санаачилга төсөл”-ийн нээлт НҮБ-ийн байрны 6 давхрын хурлын зааланд болно. Тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд-малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон зах зээлд амжилттай нэвтрүүлэх нь төслийн зорилго юм.

11:00 Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд: “Монгол Улсын Үндэсний их баяр наадам 2018” албан ёсны түнш Тоёота мотор корпорациас баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

11:30 Монголын морин спорт залуу уяачдын холбоо, ГБХЗХГ хамтран Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан Монгол Ньюс мэдээллийн төвд 11:30 цагт хэвлэлийн бага хурал хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээ сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Холбоо барих: 86094455, 88209963

2018.07.05-06-ны өдрүүдэд Соёмбо кино театрын гадаа талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлнэ.

14:00 Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган Төрийн ордонд болно. Тус чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол улсын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэх ба хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн бодлого тодорхойлогч эрх бүхий байгууллагад өргөн барих юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?