МАШИНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Үндэсний их баяр наадам болоход зургаа хоногийн хугацаа үлдээд байна. Улсын баяр наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 07-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргажээ. Түүнчлэн машины зөвшөөрлийг өнөөдрөөс  эхлэн борлуулж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудаар худалдаалах юм. Иргэдэд бухимдал үүсгэхгүйн тулд ийнхүү олон төвүүдээр нэгэн зэрэг худалдаалах бөгөөд зөвшөөрлийн үнэ болон бусад мэдээллийг ЗЦЕГ-аас нэгдсэн байдлаар өгөх ажээ.

 Харин наадмын тасалбарын үнэ нэмэгдэхгүй 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?