ӨНӨӨДӨР ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Сэтгүүлчийн үг

БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.7.7, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.06-20.52
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?